Dec 27, 2010

Истоо далий

Сүүлийн үед блог харахаар шууд залхуу хүрдэг болцон байшүү.
Яахуу миний залхуугийнх биз яааг одоо жишээ нь бичих гэсэн залхуу хүрээд наасс.
Бичих гэсэн санаагаа гоё найруулчий гэсэн бодол ч алга. Шуу шаагаа шаагаа явчий
2010 он Монголчуудын хувьд дийлцэн сайхан жил болж өнгөрлөө.
Олон олон толгой гаргаж ирээд дэлхийн шүлсийг гоожуулав. Зэсийн ханш дээд эркоорд тогтоож 9300 даваа явцан. Тээр жил зэсийн ханш 8600 хүрэхэд оодорсноос болж яаж баларснаа мэдцэн бололтой энэ жил тэгэж солиорсонгүй. Дээр нь хэдэн толгойд жаахан жаахан хөрөнгө оруулалт хийгдсэн.
Үүнийг дагаад алдарт Доов Жонсын мэдээ дээр хүртэл Монгол төгрөгийн гайхалтай үсрэлтийг амаа олохгүй магтаж байх жишээний.
Үзээгүй хүмүүс байвал утгачлаад сийрүүлий. "Энэ жил төгрөг гэдэг валют долларын эсрэг 16,7 хувь чангарсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй томоохон үзүүлэлт байлаа. Та бүхэн төгрөг гэж ямар валют байдаг вэ гэж гайхаж магадгүй юм. Энэ Монгол улсын мөнгөн дэвсгэрт юм" гэсэн шүү өгүүлбэр байсан.
Яамаар ч жижигхэн зах зээл эдийн засагтай улсав гэж бодогдсон ч ингэж л хөгжихөөс өөр арга бага биз.
Энэ яахав. Бас нэгэн ололт гэвүүл манай блогчдоос эхлээд нийтлэлчид хүртэл хүний хөгжлийн төрлийн сэдэв рүү ихээхэн хазайж ирсэн нь туйлын гилаагууштай байв.
Ан Ман гэж хэсэг дөвчигнөснөөс бусдаар.
Улс төр гэж далийх нь харьцангуй багассанд баярлав гэсэн үг.
Маний хувьд аль нам гарсан амьдардгаараа амьдрахаас хойш падлийгүй асуудал.
Санаа зовох надаас авхуулаад асуудал байна.
За истоо далий. Янзлахчгүү

Dec 22, 2010

Реклам үзээд...

Сүүлийн үед харьцангуй сайжирсан гээд байгаа манай реклам сурталчилгаанууд логикийн алдаанууд овоо их гаргадаг хэвээр байх юм.

Одоо санаанд байгаа хэд 3-ыг хуваалций.

Зорьж зорьж зургий нь авснаараа эхэлчий.


Зиа энэ зургийг хараад уриа үгийг нь уншсан Монгол гэж цээжээ балбадаг ямар ч хүн хуу татаж хаямаар.

Ухаандаа хэдэн хөөрхөн хүүхдүүд байгаа ухаантай байх. Гэхдээ яаж ч харсан Монгол хүүхдүүд бол биш.

Хэдэн Малай гаралтай жаалууд Хөөе хэдэн Монголчуудаа ИИЙЙ гээд байгаамуу даа.

Асар том логик-ын алдаа.

Дараагийх:

Пепси гэж дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг Фитафит-ийнхан Монголд үйлдвэрлээд эхэлсэн сайхан мэдээ байгаан.

Тэгсэн реклам нь явж байна. Сайн уу Энэ бол 2010 он. Шинэ имиж шинэ сонголт гээд л гоё явж байснаа илүү их савалгаа болоо явчдын. Одоо Монголчууд зах зээлийн нийгэмд шилжээд улам л санаа сууж байгаа байх. Илүү гэдэг ямар учиртай нь дэлгүүрт ороход ойлгомжтой болсон. 500гр кола-ийн үнээр 600гр пепси байгаа юм байна.

Надаа бол шууд ус нь их юм байна гэж бодогдоо явцан.

Гэх логикийн алдаа гарч байна. Нэг ёсондоо реклам дээрээ илүү савалгаатай гэж дураактах шаардлагагүй байсан буюу илүү их савалгаатай гэсэн ойлголтыг хэрэглэгч өөрөө нээсэн нь дээр байж.

Нээкст:

Кофи кофи гээд кофе орж ирээд рекламандаа Бээст сонг-д түрүүлдэг залууг тоглуулж барьсан байсан. Гүүглдэж ороод үзсэн бас л том брэнд байх.

Би тийм өөнтөгч юм уу даа. Тэр залуу өглөө босоод кофе уух гэж гартаа авахад дүүрэн байсын. Амандаа ойртуулахад л дундарцан байхын. Бодоход замдаа лав тэгтлээ ширгэхгүй, залуу салгалаад асгаж гэсэн үг. Хар залуугаараа яавал салгалах вэ? Шартаж тийм үү.

Ууг санаа нь бол тэр кофег уухаар стресс-ээс ангид байдаг эрч хүч бэлэглий энтр гэсэн шиг байгаан. Тэгсэн салгалахаараа уудаг эд ч юм шиг.

За туйлшрах гэж байна.

Энд хүрээд өндөрлий. Нээнтэглэх юм зөндөө л байна.

Nov 10, 2010

Монгол ТОП 5-д

Саяхан гурвалжингийн гүүр даваад явсан чинь нөгөө арзайсан олон хүнд машаан миханизмууд алга болцгоочиж.

Дандаа тэр аймаар замаар явсаараан байгаад эвдэрцгээсийн болуу.

Энэ ч яахав. Бас л саяхан зурагтаар нэг мэдээ бүх тэлвийзээр гарав. Би гайхав.

-Монгол улс уул уурхайн үйл ажиллагаа, хөдөлмөр хамгааллаар дэлхийн ТОП 5-д орсон гэж наажийна. Та хэд сонссон уу?

Ямар лаг болцым бэ тээ.

Ажилтнууд нь дэлхийн түвшинд цалинжаад л уул ус нь урсаад л ургамал амьтан сүлжилдээд л аймаар болсын байх тийм үү.

Ухаандаа одоо байгаа чинь агуу үзүүлэлт, илүү юм битгий яриад бай гэсэн юм цаагуур наагуур нь цухалзаад байх.

Тэр үзүүлэлтийг нь уул уурхайн хөрөнгө оруулалт хийдэг орнуудаас гаргаад жагсаагаад тавд аваачаад тавьчихав уу? Эсвэл манай нөгөө агуу засгийн газар тэгээд дүгнэчихэв үү бүү мэд.

Ямартай ч энэ бол энэ стандартыг хангахад гаргадаг хөрөнгө оруулалтаа хэмнэх гэсэн арга гэдэг нь туйлаас ойлгомжтой.

Мань яахвээ. Та хэдийг минь эргүү мал гээд элэг бариад байна шд.

Ер нь Монгол юугаараа ч хаанаасаа ч ТОП 5-д орж барахгүй байгаа шд.

Архидалтаараа ч тэр янхандалтаараа ч тэр. Болий авилгалаараа ч олигтой биш юм байж. ТОП гэж бүү хөөр л дөө

Юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Дандар

Oct 28, 2010

МИНИЙ л лав биш ДЭЛГҮҮР


Эртээд би гэртээ ганц шпаггети хийгээд идчих санаатай ойрхон дайралдсанаар нь алдарт Миний дэлгүүрээр орсон юм.
Орлоо, мөөг соус тэргүүтнээ сагслаад цаашаа алхаж байтал байдал бишдээд явцан.

Oct 26, 2010

GPS-тэй мал

Мань 8н давхарт амьдардын.
Тэгээл өглөө гарах санаатай лефтээ дуудчаад зогсож байлаа.
Тэгтэл лээфт 6н давхарт зогсоод, 7 давхарт зогсоод дээшлээд 9н давхарт зогсоод тэгээд доошлоод ирж байна.

Oct 21, 2010

Зиа эхлэх үү дээ

Таанууд надын хэнийг таацан гэдэгт найдав.
Шинэ эхлэл болгоод гоё юм ярьж өгий.
10-аад хоногийн өмнө байхаа мээсэнжэрээр нэг юм бөөн бөөнөөрөө, бүр спамдмааргүй хүнээс хүртэл ирж байсан. Үг үсэгчлэн санахгүй байна. Нэг иймэрхүү юм.