Dec 22, 2010

Реклам үзээд...

Сүүлийн үед харьцангуй сайжирсан гээд байгаа манай реклам сурталчилгаанууд логикийн алдаанууд овоо их гаргадаг хэвээр байх юм.

Одоо санаанд байгаа хэд 3-ыг хуваалций.

Зорьж зорьж зургий нь авснаараа эхэлчий.


Зиа энэ зургийг хараад уриа үгийг нь уншсан Монгол гэж цээжээ балбадаг ямар ч хүн хуу татаж хаямаар.

Ухаандаа хэдэн хөөрхөн хүүхдүүд байгаа ухаантай байх. Гэхдээ яаж ч харсан Монгол хүүхдүүд бол биш.

Хэдэн Малай гаралтай жаалууд Хөөе хэдэн Монголчуудаа ИИЙЙ гээд байгаамуу даа.

Асар том логик-ын алдаа.

Дараагийх:

Пепси гэж дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг Фитафит-ийнхан Монголд үйлдвэрлээд эхэлсэн сайхан мэдээ байгаан.

Тэгсэн реклам нь явж байна. Сайн уу Энэ бол 2010 он. Шинэ имиж шинэ сонголт гээд л гоё явж байснаа илүү их савалгаа болоо явчдын. Одоо Монголчууд зах зээлийн нийгэмд шилжээд улам л санаа сууж байгаа байх. Илүү гэдэг ямар учиртай нь дэлгүүрт ороход ойлгомжтой болсон. 500гр кола-ийн үнээр 600гр пепси байгаа юм байна.

Надаа бол шууд ус нь их юм байна гэж бодогдоо явцан.

Гэх логикийн алдаа гарч байна. Нэг ёсондоо реклам дээрээ илүү савалгаатай гэж дураактах шаардлагагүй байсан буюу илүү их савалгаатай гэсэн ойлголтыг хэрэглэгч өөрөө нээсэн нь дээр байж.

Нээкст:

Кофи кофи гээд кофе орж ирээд рекламандаа Бээст сонг-д түрүүлдэг залууг тоглуулж барьсан байсан. Гүүглдэж ороод үзсэн бас л том брэнд байх.

Би тийм өөнтөгч юм уу даа. Тэр залуу өглөө босоод кофе уух гэж гартаа авахад дүүрэн байсын. Амандаа ойртуулахад л дундарцан байхын. Бодоход замдаа лав тэгтлээ ширгэхгүй, залуу салгалаад асгаж гэсэн үг. Хар залуугаараа яавал салгалах вэ? Шартаж тийм үү.

Ууг санаа нь бол тэр кофег уухаар стресс-ээс ангид байдаг эрч хүч бэлэглий энтр гэсэн шиг байгаан. Тэгсэн салгалахаараа уудаг эд ч юм шиг.

За туйлшрах гэж байна.

Энд хүрээд өндөрлий. Нээнтэглэх юм зөндөө л байна.

3 comments:

  1. Дүү хүүгийн өвчин хөдлөө юу даа. Зиа тэр эрклаамыг өөлөөд байвал мундахгүй их ээ. Наалдан падын тэнэг эрклаамууд байна. Зиа тэгээд залуу насныхаа эрч хүчийг гератаминаас л авах юм даа гэсэн шар сэмжилсэн өвөөгийн эрклаам байна. Зө зө энд хүрээд өндөрлөе.

    ReplyDelete
  2. Goimon idex geed algaa ureed baidag ni yajaagaan tee

    ReplyDelete
  3. Бадмаа: Аххүү сайн уу. Аххүү гэдэг нь ханиаж байгаа хэлбэр огтоос биш шүү.
    Наалдан пад яахудэ имиж нь тэр юм байгааз гэснээс тэр шар сэмжилсэн эрихлаам маниуст шоологдсоноос гол зорилтот хэрэглэгчиддээ айхтар хүрсэн гэж би хувьдаа боддын. Шар сэмжилнээ ч гэдгийм уу тэр худалдан авагчын сэтгэлзүйг би лав таашгүй.

    Шоутаймер: Сэтгэл шингэсэн хоол болохоороо тэр байлгүй дээ тээ

    ReplyDelete