Oct 28, 2010

МИНИЙ л лав биш ДЭЛГҮҮР


Эртээд би гэртээ ганц шпаггети хийгээд идчих санаатай ойрхон дайралдсанаар нь алдарт Миний дэлгүүрээр орсон юм.
Орлоо, мөөг соус тэргүүтнээ сагслаад цаашаа алхаж байтал байдал бишдээд явцан.
Гоймон дээр очтол сэгсгэр үнэтэй 2 билүү төрлийн гоймон, нэг муу Алейка. Өөр сонголт байхгүй.
За яахав гэрийн доод талын дэлгүүрээс авчий. Гол нь сыр шүү дээ гэсэн юм бодоод явтал талхан дээр түрхдэг, сүлжмэл |даруулганы| сырнээс өөр сонголт алга. Тос авчий гэсэн чинь Янта нэртэй юм эрийтэл өрцөн. Өөр юм алга. Яаачаа вэ? Сүүпэрмаркет биз дээ.
Ингээд сагсан дахь хэдээ буцааж өрөөд гарсан. Осолдохгүй миний муусайн архинууд л дүрээрээ жагсаад зогсож байна лээ.
Тэгсэн ийм болоод удаж байгаа яах гэж орсын гэж учир мэдэх дэлгүүр хэсээч дүүдээ загнуулав. Мань угаасаа дэлгүүр хоршоо хэсэх биш мэдсэнгүй.
Тэгээд бодлоо.
Маш сайн байршлыг эзэмшсэн. Хангалтай хэрэглэгчидтэй. Салбар гэж сагсайсан ийм лут газар яахаараа ийм болдог билээ?
Түгээлт эднүүс нь болохоон байчвуу. Машаан тэрэг нь эвдэрцэн бол засаад өгчхийсан гэсэн бодол эхлээд ургасан ч арай панаалтай.
Эндээс нэг юм маш ойлгомжтой болж байгаа юм. Нөхдүүд хүрээгээ тэлчээд дараа нь өөрсдөө бараа оруулж ирээд маниуст тулгаж зараад байгаа юм уу даа. Чааваас.
Өөрсдийгөө Монголын, Улаанбаатарын хэрэглэгчдийн хэрэгцээ сонголтыг дангаараа хангачина гэж санасын байх даа. Сачий байтугай санаа нь ч хүрэхгүй асуудал.
2-рт Чаддаг чаддагаа хийж байж амжилтанд хүрдэг тухай ойлголт тэр даргашуу юмнуудых нь толгойд байдаггүй бололтой. Сүлжээ байгуулж чаддаг бол тэрийгээ хийх хэрэгтэй. Чадахгүй юм руу орж нэр хүнд, олсон хэдээ барах шаардлага байдгийм уу гүймуу
3-рт Дээрхитэй улбаатайгаар бизнесийн төрлийг хооронд нь холиод бантан зуураад суувал удахгүй бантандаа живнэ гэдэгт асар итгэлтэй байна.
Наад зах нь манай гэрийн 2 хэрэглэгч шагайхаа байсан жишээ. Супермаркетийн бизнес эрхэлж буй бол өөрөө импортлогч үйлдвэрлэгчийн дүрд тоглоод тэгснээ тэднүүсээ л зардаг болохын байх.
Төсөөлий: Хайртай миний дэлгүүртээ ороод Янта кээчуп, бөмбөөлэй |ийм нэртэй байхаа| нэртэй тос будаа гурил сахараа аваад, Нөөцийн мах дамлахад нь таатайяаа авч идээд, өөр юу билээ тэдний энд тэндхийн хог ацарсныг нь оочирлож ирээд булаацалдах нь. СОЦЛИЙЗМ уу?
Таанууд харилцагч, тэдний бараанаас тааваараа сонгон худалдан авдаг хэрэглэгч нь байхгүй бол юу ч биш гэдгээ бодоорой.
Жишээлбэл Намбарын хүүг хар.
Та хэд юу гэж боджийно. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Дандар

6 comments:

  1. яааг үнэн. уул нь үнэ нь арай хямд болхоор орчихдогын сүүлдээ орхоор авчих юмгүй болчихсон байнлээ. Ямарч сонголт байхгүй. Үнэтэй ч гэсэн Номингоор л орж байндаа. Үнэтэй ч гэсэн авах гэсэн юм ядаж байж байдгиймоо. Нээрээ чиний хэлдэгээр тэр захирал ЭРГҮҮ гар байх тээ.

    ReplyDelete
  2. бэтмин загвар чэнн яаасан сонииен энчээтлрүүгээ шахагдцан

    ReplyDelete
  3. Гөхшөө олдсон нь л энэ

    ReplyDelete
  4. Гэхдээ нэртэй маань дажгүй зохио юу даа тээ

    ReplyDelete
  5. Minii delguurteigee evleree shiv dee

    ReplyDelete